Нарантуул худалдааны төвд шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ахуйн хэрэглээний зуух Техникийн ерөнхий шаардлага MNS5216:2016 стандартын шаардлага хангахаас бусад энгийн ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон тухай Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/17 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар энгийн ахуйн хэрэглээний зуух худалдаалсан зөрчил илрээгүй бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч 12 иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.
URL: