“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг “эрийн цээнд” хүргэсэн ашигт малтмалын лицензүүд
Монгол газрын баялгаар чинээндээ тултал хөлжиж яваа хөр өнг өтнүүдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. 2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд нь ашигт малтмалын лиценз олгогдсон талаар ид шуугиж байв.
Иймээс Засгийн газар энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж, 1995 оноос хойш эмх замбарааг үй олгогдсон лиценз үүдийг цэгцлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу 2006 оны долоодугаар сарын найманд Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн тушаалаар 1411 лиценз цуцлагдсан байдаг.
Гэхдээ дээрх цөөлсөн лицензүүдийн тоонд хуучны баячуудын эзэмшдэг ашигт малтмалын лиценз ороогүй нь лавтай. Хамгийн гол нь лицезийг ингэж бөөн бөөнөөр нь эзэмшдэг асуудал гадныханд өндөр үнээр зардагтай холбоотой байв. Үүнийг өнгөрсөн жилүүдэд бүртгэгдсэн лицензийн шилжих хөдөлгөөнөөр тодорхойлж болно. Тухайлбал 2005 онд ашигт малтмалын 94 лицензэд шилжих хөдөлгөөн хийгдэж байсан бол 2006 онд 620, 2007 онд 1382 болж эрс өссөн байна.
Иймээс лиценз цуцлагдаж эхлэхээс өмнөх Монголын баячуудын эзэмшиж байсан ашигт малтмалын лицензүүдийг үргэлжл үүлэн хүргэж байна. Бид өмнөх дугааруудад “Адамс майнинг”-ийн З.Номундарь, “Гацуурт”-ын Л.Чинбат нарын эзэмшиж байсан лицензийн тухай өгүүлсэн. Харин энэ удаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг Монголын баячуудын эгнээнд шилжүүлж, “эрийн цээнд” хүргэсэн ашигт малтмалын лицензүүдийн талаар мэдээлж байна.
Монголын баялгаар баяжсан хуучны хөрөнгөтөн Б.Эрдэнэбат нам байгуулж, УИХ-ын гишүүн болсноосоо хойш “Эрэл” ХХК-ийнхаа үйл ажиллагааг эхнэр Д.Сэргэлэндээ хариуцуулсан. Хөвсг өл аймгийн Тариалан сумаас гаралтай Б.Эрдэнэбат нутгаасаа хоёр ч парламентад нэр дэвшиж, ялалт байгуулсан. Харамсалтай нь амласнаа биел үүлж чадалгүй луу унжиж явсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар “цэвэр тавиулсан”. Унасан хүүхэд уйлдагг үй гэгчээр Б.Эрдэнэбат улстөрөөс хөндийрч, АНУ-д ирж очин дөрвөн жил чимээг үй суув.
Харин саяхнаас Монголдоо ирж, уналтад ороод буй “Эрэл” ХХК-ийнхаа үйл ажиллагааг босгохоор ханцуй шамлан оржээ. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаас бууснаас хойш Монголд хэдхэн хүний бизнес л хэвийн явдаг болж хэмээн гайхширч суугаа гэсэн. Гадуур түүнийг “Эх орон” намаасаа ирэх сонгуульд хүч үзэхээр зэхэж суугаа гэх боловч одоогоор Б.Эрдэнэбатад ажиглагдсан зүйл алга.
Дөрвөн жил сураг тасарсан түүний талаар өгүүлэхэд нэг иймэрхүү. Харин лицензийг замбарааг үй олгож байсан үед Б.Эрдэнэбатын “Эрэл” ХХК алт, битум зэрэг ашигт алтмалтын 10 лиценз авчээ. Төв, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Дорноговь аймгуудад орших эдгээр лиценз нь Б.Эрдэнэбатын нэр дээр бус түүний эхнэр Д.Сэргэлэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм билээ.
Б.Эрдэнэбатын хамгийн их сүйтгэсэн газар нутгаар Өвөрхангай аймгийн Уянга суман дахь Өлтийн уурхай, Төв аймгийн Заамар сумын Баянголын дэнж дэх алтны уурхайнуудыг нэрлэж болно. 2008 онд УМБГ-аас “Эрэл” ХХК-ийн захирал Д.Сэргэлэнг байгаль орчин сүйтгэж, ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч үр дүнд хүрээгүй юм. Уншигч та “Өглөөний сонин”-оос “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эзэмшлийн лицензийн талбайг сонирхоно уу.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: