16 жилийн өмнө Дорноговь аймагт гарсан хүн амины хэргийг илрүүлжээ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү 16 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн Т модноос дүүжлэгдсэн байдалтай нас барсан хэрэг гарсан.
Тэгвэл уг гэмт хэргийг үйлдсэн Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран 16 жилийн дараа илрүүлсэн байна.
Мөн 1997 онд төрсөн, иргэн Б-г цагдаа нар дайчлан баривчилжээ. Тэрээр бага насны хүүхдүүдийг хуурч хүнгүй газар аваачин, эд зүйлийг нь дээрэмддэг байсан байна. Хүүхдүүдийн хичээл амарсантай холбогдуулан хүүхдүүд гадуур явж байна. Тэд гэмт хэргийн золиос болж байгаад эцэг эхчүүд анхаарна уу. Өвчлөл болон элдэв гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй байна гэж ЦЕГ-аас анхаарууллаа.
URL: