Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.ХУРЦ НАР АВЛИГЫН АСАР ТОМ УЛ МӨР ҮЛДЭЭЖЭЭ…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийг нь олон нийт үзэн ядаад байгааг Х.Баттулгын явуулга, Н.Алтанхуягийн өс хонзон гэж яриад байна лээ. Үнэн чанартаа гэмт хэрэгт гүтгүүлсэн залуус, ёс бусаар үрээ алдсан эх, нутгаа цөлмүүлсэн малчин, хүүхдээ тэжээж чадахгүй болтлоо дампуурсан аав, хөрөнгөө дээрэмдүүлсэн мянга мянган “Ганболдууд” Ц.Элбэгдоржийг үзэн ядаад байгаа юм.
Өмднөөс өөрч өмчгүй Элбэгдоржийг өндөр сэнтийд суулгасан ард түмнийхээ өр рүү өшиглөж, харийн дээрэмчидтэй эд баялаг, хөрөнгийг тонон дээрэмдсэнд уурлаад байна.
Ц.Элбэгдорж түүний хамсаатан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын оффис МҮЭХ-ны ард байрлалтай “А” бүсийн 16 давхар барилгыг оффис болгон авчээ. Нэг ч удаа бизнес хийж үзээгүй Ц.Элбэгдорж “Хөдөлмөрийн ордон” нэртэй барилгыг яаж авав, ямар санхүүгийн эх үүсвэр байв гэдэг нь анхаарал татна. Сүүлийн жилүүдэд МҮЭХ-ны удирдлагууд Ц.Элбэгдоржийн ивээлд орон “Соц” нийгмийн үед бүтээсэн болгоныг зарж үрэн оодорсон.
Бүр сүүлдээ хөдөлмөрчин олны тэмцлийг эрх баригчдад зардаг “Адгийн шаарууд” болон хувирчээ. МҮЭХ-ны энэ газар ямар замаар Ц.Элбэгдоржийн мэдэлд очив гэдгийг шалгах, түүний ивээлд гахай болтлоо бөлцийсөн новшууд Монголд амьдрахад улам хэцүү болж байгааг олон нийт чих тавин харж байна.Аливаа авлигын гэмт хэрэг санхүүгийн ул мөр үлдээдэг гэдэг юутай үнэн вэ?
https://www.facebook.com/1461299634000968/photos/a.1463325720465026/1480833692047562/?type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БОЛ ХОГИЙН АДГИЙН ХУЛГАЙЧ. ТЭР МУУГИЙН ТҮҮГЭЭГҮЙ ХУЛГАЙЛААГҮЙ ЮМ САНАЙ МОНГОЛД ОЛДОХОО БАЙСАН. ЭНХТАЙВАН НАЙРАМДЛЫН ОРДОНЫ ГАЗАР ДЭЭР СҮНДЭРЛҮҮЛСЭН ТЭР ОРДОН Ч ГЭЛЭЭ ТЭР МУУГИЙН ХУЛГАЙ ГЭДЭГ. ҮНЭН БАЙХ, ЦАХИЛГААНЫГ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛЖ БАЙГААД ХҮҮГЭЭР НЬ ДАЛИМДУУЛААД ТУУСАН ГЭДЭГ, ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ