МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна
Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлаар АТГ болон УМБГ-ын хамтарсан багийнхан шалгаж ухаж төнхөөд эхэлсэн байгаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан, хувьдаа авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-т шилжүүлэн эхэлснийг дуулгалаа. Авлигатай тэмцэх газрынхан түүнийг хуулийн дагуу шалгаж байгаа хэмээн хэлж байсан юм.
URL: