Египетийн бүх ард түмэн бослогод оролцоно

Өнгөрөгч онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсны нэг жилийн ойд зориулан Египетийн бүх ард түмэн энэ сарын 11-ний өдөр томоохон жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тус улсын 3,5 сая гаруй залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн Египетийн Оюутны Холбоо мөн дээрх жагсаал цуглаанд албан ёсоор нэгдэх болсон тухайгаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцорсны дараа Цэргийн Зөвлөл Египетийн засгийн газрыг түр эрх барихаар гартаа авсан байсан юм. Анхны ардчилсан сонгуулийг ард түмний шаардлагаар зохион байгуулсан хэдий ч Цэргийн Зөвлөл засгийн эрхийг шилжүүлээгүйн улмаас жагсагчдын хүрээ өргөжин тэлж, бухимдсан иргэд иргэний байгууллагуудад засгийн газрыг шилжүүлж, нэн даруй ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахыг шаардаж байгаа аж. Энэ сарын 11-ний бослого, жагсаал хийх өдөр иргэд ажил хаяж, татвар төлөхгүй хэмээн шийдвэр гаргажээ. Түүнчлэн Ардын Хурлын зарим төлөөлөгчид жагсагчдын үйл ажиллагааг дэмжин, тэдний тавьсан шаардлагуудыг хэрэгжүүлтэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Бурмаа

URL:

Сэтгэгдэл бичих