АН-ын дарга С.Эрдэнэ орон нутгийн иргэдийг “мэдээлэлгүй” гэж тодорхойлов

712-1579585162712-155736469751490b173f161405e4532850a3311a37УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хувиарлах ажил ид хийгдэж байна. Тойргийн хувиарлалт, тойрогт харгалзах мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар шийднэ. Урьдчилсан байдлаар нийслэлд 24, орон нутагт 52 мандат хувиарлах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Үндсэн Хуулийнд заасан газар нутгийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн заалттай холбоотойгоор мандатын тоог хөдөө орон нутагт нэмээд байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгаа орхигдуулж болохгүй гэж эрх баригч нам үзсэн.

Харин Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй байгаагаа хэлж байна. Гэхдээ С.Эрдэнэ дарга тун эмзэглэмээр тайлбарыг хэллээ.

Тухайлбал тэрээр “Одоо байгаа 48 дотроо л хувиарлалт хиймээр байна. Нийслэлийн иргэдийн асуудал яригдаж байна. Яагаад гэвэл нийслэлийнхэн мэдээлэлд илүү ойр байдаг. Аливаа асуудлын илүү мэдэрдэг, бодит дүгнэлт өгч чаддаг учраас эрх баригчид айж ийм шийдвэр гаргалаа. Харин мэдээллээс хол хөндий түвшний хөдөөгийн сонгогчдын хувьд худал хэлж хууран мэхэлж, популист амлалтаа өгч болно гэж хараад байна. Гол баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлдэг асуудлыг нуруундаа үүрч яваа хүмүүс бол нийслэлд л байгаа” хэмээн хээв нэг хэвлэлээр ярилцлага өглөө. Хөдөө орон нутгийн иргэдээ ингэж басамжилдаг намын дарга байж болох уу.

Хэдийгээр түүнийг дүүрэг базсан, төрийн албыг төрлийн алба болгосон ноёнтон гэдэг ч хөдөөгийн иргэдийг арай л ингэж доромжилж болохгүй хэмээн иргэд ундууцаж байна. Харин ч Ардчилсан намынхан төрийн бодлогыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, судалгаа үндэслэлгүйгээр өөрчилж, дур зоргоороо тоглолт хийдгийг эрх барьж байх хугацаандаа  хангалттай харуулсан гэдгийг нь түүхийн шаргал хуудас нотолно.

Сануулж хэлэхэд, өнгөрсөн сонгуулиар буюу эрх баригч Ардчилсан намын тулган шахалтаар СЕХ найман аймгийн УИХ дахь төлөөллийг нэг нэгээр бууруулах тогтоолын төслийг ч өргөн барьж байсан билээ.  Хэдийгээр нийслэл Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч байгаа ч сонгуулийн тойрог байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн амын байршлыг харгалзан үзэх тухай Үндсэн хуулийн болон бусад хуулийн зохицуулалттайг мартаагүй л байлтай.
Ер нь бол хөдөө орон нутагт мандатын тоог бууруулах нь маш олон сөрөг үр дагавартай. Орон нутагт хувиарлагдах төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаж, үүнийг дагаж ажилгүйдэл ядуурал нэмэгдэнэ. Мэдээж үүнийг дагаад  хотыг чиглэх шилжилт хөдөлгөөн тодорхой хэмжээгээр ихэснэ. Гэтэл хөдөө амьдардаг хүмүүсийг хөгжлөөс хол байдаг, мэдээлэлгүй гэж ярих нь үнэндээ л бурангуй үзэлтэйн шинж. Бид хэддүгээр зуунд амьдарч байгааг нь С.Эрдэнэ даргад эргээд нэг сануулмаар байна.

URL:

Сэтгэгдэл бичих