Шуурхай: “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа

8575

Хууль зүйн яаманд 600 гаран сая төгрөгөөр тавилга авч, Төрийн нарийн бичгийн дарга нь л гэхэд өрөөгөө 50 гаран сая төгрөгөөр тохижуулсан талаар мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд ихээхэн шуугиан тариад байсан юм.

Тэгвэл өнөөдөр “Бид уучлахгүй” хөдөлгөөний хэсэг залуус 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тависан ч яамнаас цагдаагийн хамгаалалт гарган тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн 20 гаран цагдаа баривчлан явлаа.

Баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байна гэж “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус ярьж байлаа. Б.Мөнхцэлмэгийг ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэсрүү авч явсан гэлээ.

Хоt.mn

http://xot.mn/b/2835?fbclid=IwAR1CDlVWchDN9Y_l4WTOmT2rzOAAL8YhiI7rjyVaTv-Ag0lvTc3AVEmCAv4


URL:

Сэтгэгдэл бичих