Хөвсгөлийн тойрог үнэд хүрч байна

Сонгуулийн шинэ хуулиар хоёрхон мандаттай болсон Хөвсгөл аймагт МАН-аас 10-аад улс төрч өрсөлдөхөөр төлөвлөж байгаа сурагтай. Гэхдээ тэдний хэн нь намаасаа эрх авч чадахыг одоогоор хэлэх боломжгүй юм. М Си Эс группын дэд ерөнхийлөгч Энх-Амгалан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан И.Мөнхбаатар,  Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нар гар гараасаа хөтлөлцөн, Хөвсгөлөөс салахаа больсон гэнэ. Тэр дундаа, АМГ-ын дарга Д.Батхуяг тойрогтой болохын тулд намдаа 4 тэрбум төгрөг “өргөсөн” сураг ч сонсогдож байна. Энэ тойрогт мөн одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нарын хүмүүс нэр дэвшихээр зэхэж байгаа. МАН-ын шинэ лидерүүд мөнгөөр зодож, тойрог авах горьдлого тээж байгаа ч,  тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалт хийсэн гэгдсэн Ө.Энхтүвшин, Ж.Цолмон нарыг барахад амаргүй байгаа гэнэ.

Г. Галт


URL:

Сэтгэгдэл бичих