МУГЖ Т.Баясгалангийн тэвчишгүй араншин ажилтнууддаа дарамт болж байна
Нийтийн дууны урлаг нэг хэсэг уналтанд орж байх үед дөнгөж оюутны ширээнээс од болж энэ урлагийг “өөд татсан” залуусын нэг бол МУГЖ Т.Баясгалан. Ангийн найз болох С.Жавхлангийн хамтаар хоршин дуулж, олон сайхан уран бүтээлийн эзэн болсон тэрээр өдгөө урлагийн тайзнаас хөндийрсөн ч бизнесийн салбарт нэлээд амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр тун удахгүй буюу сар гаруйн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа бөгөөд одоогоор амралтын байдалтай байгаа аж. Гэсэн ч сүүлийн үед түүний ааш зан нь өөрчлөгдөж, ойр тойрныхоныгоо ихэд сандаргах болсон гэнэ. Учир нь УИХ-д суугаа нөхрөө цаг үргэлж дагаж, мөрдөж, тагнуулдах болсон нь ганцхан нөхөрт нь бус туслах, жолооч, гэрийн үйлчлэгч гээд бүхий л ойр орчных нь хүмүүст дарамт болоод байгаа аж. Сүүлийн хэдэн сарын турш түүний уур уцаартай царайг харж, хардалт мөрдөлтөөс нь залхсан ажилтнууд нь ийнхүү яах учраа олохгүй болоод байгаа гэнэ лээ.
Н.Хувьзаяа
URL: