Элчин сайд А.Баттөрийг цагдан хорьжээ

8392

Aлбан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр албадан саатууллаа.

Саатуулах саналыг шүүх, прокурорын байгууллага зөвшөөрсөн гэх мэдээллийг ч албаны эх сурвалжууд хэлж байна.

Батлан хамгаалахын дэд сайд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад Элчин сайдаар томилогдсон А.Баттөрийг визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж аван мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар Элчин сайд нарын уулзалтад эх орондоо ирмэгц хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн талаар хэвлэл мэдээллийнхэн өмнө нь мэдээлж байсан. Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт холбогдсон Элчин сайд А.Баттөрийн үйлдлийг АТГ-ынхан гүйцэтгэх ажлын явцад илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулахыг оролдсон учраас саатуулсан гэж зарим эх сурвалж тайлбарлаж байгаа юм байна.

Ж.Бат

Эх сурвалж: Guren.mn


URL:

Сэтгэгдэл бичих