Фэйсбүүкийн онцлох жиргээ: Бидэнд сонгох сонголт, итгэх итгэл байхгүй

8377

Солонгосоо муулаад Солонгосын визэд очерлдог. Хятадаа муулаад Хятад бараа хэрэглэдэг. Ардчиллаа муулаад эрх чѳлѳѳтэй амьдрахыг хүсдэг. Залхуурч суугаад баяжихыг хүсдэг. Бусдыг хайрлахгүй хирнээ бусдаас хайр нэхдэг. Юу ч уншиж бичихгүй хирнээ мэдэмхийрч онгирдог. Сонголтоо зѳв хийгээгүй байж тѳрѳѳс халамж нэхнэ. Хѳгжил дэвшил ярихаар Чингисийн үеийг дурсана. Мах, гурилаар эдийн засагаа тѳсѳѳлнѳ. Боловсролыг зөвхөн бодлоороо дүгнэнэ. Эрдэм ном, ажил хөдөлмөрт шамдахаараа ядарч туйлддагаа гайхна. Архи дарс, баяр цэнгэлд үй олноороо живсэн хэлбэр загварыг чухалчилж, агуулга мѳн чанарыг үл анзаардаг ийм л нийгмийн хүмүүн болсон бид. Ийм нийгмээс

“Бидэнд сонгох сонголт байхгүй
Бидэнд хүлээх итгэл ч байхгүй
Улсын гишүүдэд ард түмний амьдрал хамаагүй
Улс орны хөгжил ч тэдний сэтгэлд хамаагүй”.

Нийслэл Хүү

URL:

Сэтгэгдэл бичих