Ц.Нямдорж Эрдэнэтэд БААТАР-ын дүрээр ирэх үү?
Шинэчилсэн хуулиар 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон буюу нэг аймаг-нэг тойрог хэлбэрээр явуулахаар болсон. Хуулийн дагуу сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох учиртай. Тиймээс эдгээр өдрүүдэд аль тойрогт хэдэн мандат багтах талаарх асуудал улс төрд хүчтэй яригдах болов. Эрх баригчдын зүгээс нэг мандаттай орон нутгийн мандатын тоог нэмж, тойргийг 26-30 орчим байхаар тогтож байгаа бололтой. Ингэхдээ нийслэлд ялалт байгуулах боломж хомс гэж үзсэн бололтой. Нийслэлийн мандатын тоог багасгаж оронд нь нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэгдүүлэхээр зөвшилцсөн байна. Ингэж тооцвол Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоо хоёр болгож нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Эрдэнэт, Дарханыг хотын статусаар авч үзэж, тойргийг хуваах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм байна.
Сонгуулийн тойрог, мандатын тоотой зэрэгцээд хэн хаана нэр дэвших вэ гэдэг тохироо энэ өдрүүдэд хөшигний ард ид өрнөж байна. Учир нь, улс төрийн том хийгээд жижиг нам, эвсэл хуульд заасан хугацаандаа хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээс эхлүүлээд ээлжит сонгуульд ямар арга, тактикаар оролцохоо тодорхой болгох шаардлагатай юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүи. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж хэлсэн.
Ц.Нямдоржийн хувьд “Намайг хамгийн хүнд тойрогт илгээ” хэмээн намдаа томордог нэгэн. Тэрбээр УИХ-д зургаан удаа сонгогдохдоо хамгийн адармаатай тойргуудаас өндөр саналаар сонгогдож байсан гэдэг. Нөгөөтээгүүр Ц.Нямдорж Эрдэнэттэй зөвхөн “шахаа” хийдэг хүүгээрээ холбогддог юм биш. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжихэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэдгээ өөрөө ч хэлдэг. Тиймээс Эрдэнэтийн сонгогчдоос өндөр үнэлгээ авна гэсэн улс төрийн тооцоо хийсэн байж таарах нь. Улмаар Эрдэнэтэд “баатар”-ын дүрээр ирэхээр төлөвлөж байж болох юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрдэнэтчүүд ирэхээр нь амбаардаад шууд тэтгэвэрт нь гаргахаа мэдэх байлгүйдээ.