АХМАДУУД ЖИЛД НЭГ УДАА ЗУРГААН САРЫН ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ АВДАГ БОЛНО

8362

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх санал хураалтад 44 гишүүн оролцсоны 35 гишүүн буюу 79.5 хувийн саналаар дэмжигдэн, батлагдлаа. Санал хураалтад оролцсон есөн гишүүн татгалзсан санал өгсөн юм. Тодруулбал,

- Д.Дамба-Очир

- Б.Жавхлан

- Д.Мурат

- Х.Нямбаатар

- Д.Сарангэрэл

- Г.Солтан

- Ч.Улаан

- Д.Цогтбаатар

- Н.Цэрэнбат Тэтгэврийн зээл тэглэхээр ийнхүү шийдвэр гарснаар

- Зээлтэй ахмадууд зургаа хүртэл сая төгрөгийн зээлээ тэглүүлнэ.

- Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийн зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.

- Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.

- Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.

- Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргана.

- Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.

- 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.

- Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болно.

BATAAR.MN


URL:

Нэр: Тэтгэвэрчин Огноо: 11 January 2020

Тэтгэврийг 2020 оны 2 сарын 1-ээс 8 хувиар нэмнэ гэж байсан яриа хэвээрээ биз дээ? Хэн нэг нь мэдэж байвал хэлээд өгнө үү?

Сэтгэгдэл бичих