МАХН урлагийнханг өөртөө татаж эхлэв
Саяхан л өөрсдийгөө боловсон хүчний илүүдэлд орсон гэж зарладаг байсан МАН эгнээгээ залуучуудаар өргөтгөхийн тулд хөрөнгө мөнгө бас реклам зар сурталчилгааг харамгүй цацаж байна. Тус намын батлахыг гавьяат Жаргалсайхан, поп Сараа, “Номинталст”-ын Хаянаа тэргүүтэй олон хүн өвөртөлсөн. Тэгвэл МАН-аас өрх тусгаарласан Н.Энхбаяр ч бас жүжигчдийг өөртөө урвуулж эхлээд байна. Н.Энхбаярыг Ардын жүжигчин Гантөмөр тэргүүтэй цөөнгүй хүн байнга дагаж явах болсон гэнэ. Улс төрд зүтгэж байгаа урлагийнхны сүүлийг мушгиж, Улсын драмын театрын жүжигчин М.Түвшин саяхан МАХН-ын батлахыг гардан авч Залуучуудын холбооных нь Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.
URL: