Ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдгийн нууц
Хэрвээ анзаарсан бол ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдаг. Яагаад гэдгийг одоо хэлье.
- Та бол эрх чөлөөг эрхэмлэгч. Тиймээс танд заавал яах, юу хийхийг чинь заах ёстой “найз” хэрэггүй. Та юуг хийх ёстой, юуг хийж болохгүйг сайн мэддэг учраас тэр шүү дээ. Та юунд ч хязгаарлагддаггүй учраас маш сайн шинийг санаачлагч.
- Танд худлаа ярих зав байдаггүй. Та үнэнийг л хэлдэг. Бас та хэрэгжих боломжтой зүйлийг л ярьж, түүндээ цаг хугацаагаа зарцуулах дуртай. Түүнээс биш найз гэгддэг олон хүнтэй нийлж хэн нэгнийг үндэслэлгүй муулаад суух нь танд цагаа дэмий үрж байгаагаас ялгаагүй байдаг.
- Бусад хүмүүсийг хичээж байхад та жинхэнэ утгаар нь хийж байдаг. Тэд хичээж байна гэдэг ч үнэндээ ядрах мэдрэмжийг мэдрэх хүртлээ л ажилласан байдаг бол та түүнээс цааш алхаж чаддагт гол нууц оршдог.
- Та ярихаасаа илүү сонсох дуртай. Та сонссоныхоо хэрээр өөрийгөө танин мэдэж, орчин тойрныхоо хүмүүсийг ч мөн таньж мэдэж чаддаг. Та заавал Facebook-т пост оруулахгүй л бол, утга учиргүй зүйл бичихгүй л бол байж чаддаггүй хүмүүсийн нэг биш. Үүний оронд байдлыг ажиглаж, тэгснээр зөв сонголт хийж чаддаг.
- Та хийсвэр зүйлст биш жинхэнэ амьдралын үнэ цэнэд дурладаг. Таны цаг хугацаа өсөлт, дэвжилтэд зарцуулагддаг.
- Та шалдар булдар зүйлс, тэр дотроо савангийн дуурьт дургүй. Үүний оронд хайртай гэр бүлийнхэнтэйгээ сууж цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх нь чухал гэдгийг та мэддэг. Ач холбогдолгүй, уйлахаас өөр зүйлгүй савангийн дууриуд цагийг дэмий үрдгийг та маш сайн мэддэг. Тиймээс л бусад нь олон ангит цуврал үзээд хайран цагаа уйлж өнгөрөөж байхад та амжилт гаргаж байдаг юм шүү дээ.
- Та үнэ цэнээ заавал хэн нэгэнд баталж харуулах шаардлагагүй гэж үздэг. Яагаад гэвэл та өөртөө сэтгэл хангалуун байдаг. Та бие даасан, хүчирхэг эмэгтэй учраас хэн нэгэнд найдах шаардлага байдаггүй. Харин та өөрөө өөртөө маш сайн тусалж чаддаг.
- Та өглөө бүр инстаграм хуудсандаа инээмсэглэсэн зургаа оруулах гэж хичээдэггүй. Та багахан зүйлст ч талархаж сурсан нэгэн.
- Та эртний танил цөөн хэдэн найзтай. Та тэдний хэн болохыг хэзээ хэзээнээсээ сайн мэддэг болохоор энэ жагсаалтад хэн нэгнийг заавал нэмэх гэж оролддоггүй. Та хэн нэгнийг найзаараа сонгох гэж байгаа бол заавал тэднийг туршиж, шалгуур тавьдаг. Таны шалгуурт нийцээгүй хүнтэй ярилцах ч дургүй.
- Таны дотор хөгшин хүнийх гэмээр сүнс орогнодог. Тиймээс та ирээдүйг бараг л таамаглаад мэдчихдэг. Та тархины багтаамж нь бага хүмүүст хүсэл мөрөөдлөө ярих дургүй. Та зорьсон зорилгодоо хүрэхийн тулд махруу хөдөлмөрлөж чаддаг. Тиймээс танд өөр зүйлд зарцуулах цаг маш бага байдаг. Бусад нь шөнийн клубт бүжиглэх тухай төлөвлөж байхад та өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хайж байдаг.
- Бусад хүмүүс чамайг сүртэй, хүчирхэг нэгэн гэж хардаг болохоор чамаас дөлдөг. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө хүчирхэг нэгэн болгон хөгжүүлж чаддаг. Та бусдад бодож буйгаа хэлж чадна, тэднээс эмээх шаардлагагүй гэдгийг мэддэг. Ийм болохоор та энэ орчлон дээрх цорын ганц, дахин давтагдашгүй хүчирхэг нэгэн гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Үүнийг чинь бусад хүмүүс ч бас мэдэрдэг учраас танаас зөвлөгөө авах маш дуртай байдгийг та анзаарсан л байж таарна.
URL: