Cогтууруулах ундаа үйлдвэрлэх 14 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

712-157828481176c3a4637c6357ca076f870dbf00fd11Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд

URL:

Сэтгэгдэл бичих