Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх нь зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого

1565d4879a81682b8f8a867f98010e12-1Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийг ирэх даваа гаригаас Засгийн газар хэлэлцэж, УИХ-д хуулийн төсөл өргө барихаар болоод байна.

413 мянган тэтгэвэр авагчдийн 233 мянга нь тэтгэврийн зээлтэй ахмадууд аж. Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 3-3,3 сая төгрөг, 10-15 сая төгрөгийн зээлтэй нь 10 мянга орчим байна гэсэн тооцоо байна. Тэтгэврийн зээлийг үр хүүхэд, хамаатан садангууддаа зориулсан.  Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удааад тэглэхээр ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн” гэж онцолсон. Тэгвэл УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар “Энэ бол байгалийн баялгаа эргэлтэд оруулж, ядуурлаас зорилтот бүлгээ гаргах гэсэн санаачлага. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 буюу төрийн, нийтийн өмч, ард түмний баялгийг иргэддээ хүргэж байгаа. Бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлж байгаа биш, залуучуудад зориулсан бус, Эрдэнэт, Дарханыг, 18 аймаг, гурван хотыг бүтээлцсах ахмадууддаа ач санасан хууль. Зах зээл өөрөө шалгуур болсон зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого. Тийм учраас хавтгайруулах шаардлагагүй” хэмээн хэвлэлд мэдээллээ.

Ахмадуудын тэтгэврийг тэглэхэд 776 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Татварын өмнөх ашиг 1.1 их наяд төгрөг байх тооцоо гарчээ. Уг 1.1 их наяд төгрөг болох Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд гаргаж, Хөгжлийн банк баталгаа болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмадын зээлийг нэг удаа тэглэхээр болж байна. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүрэн авна. Цаашдаа тэтгэврийн зээлийг олгохгүй, гурван сараар нь тэтгэврээ урьдчилан авах асуудлыг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих