Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэлээ
Шинэ оны заагт Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж тэтгэврийн зээлийг тэглэх талаар дараах үгийг хэлсэн юм. “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.” хэмээв.
Түүний хэлсэн үгэнд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах саналд нэгдсэн. Хөрөнгийг Салхитын мөнгөний ордоос эдийн засагт орж ирсэн эх үүсвэрээс шийдэх гэж байгаа мэдээ багтсан юм.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үүдэж, твиттер орчинд тэтгэврийн зээлтэй холбоогоор олон янзын байр сууринаас твиттерчид жиргэлдэж эхлээд байна. Зарим онцлох жиргээнээс хүргэе.
Бэлтгэсэн: Н.БАТАА
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
Thank you. I like this!
ÿþ<
ÿþ<