ЗТХЯ-ны хэлтсийн дарга 20 мянган юанийн хахууль авсан хэргээр цагдан хоригджээ

8086

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, саатуулагджээ.

Тодруулбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж эхэлсэн байна.

Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм.

А.ТӨГӨЛДӨР, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих