“Эко Алтан Заамар” нэрээ өөрчилж “Бүргэд Майнинг” болжээ

8023

“Эко Алтан Заамар” компани нэрээ өөрчилж “Бүргэд Майнинг” ХХК болжээ.

“Эко Алтан Заамар” компани хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нэг ажилтан саяхан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд нуралт болж зургаан хүн осолдсон хэрэг гарч, Онцгой байдлын аврагчид ослын газар эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг хайж гаргаж авсан байдаг.

Улмаар байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон талаараа мэдээлж байсан.

Тэгвэл удаа дараа ноцтой зөрчил гаргасан “Эко Алтан Заамар” компани нэрээ өөрчилж, “Бүрдэл Майнинг” нэртэй болжээ.

У.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих