“Дулааны шугамын худгаас олдсон 3 талийгаачийн орон гэртэй эсэх нь шалгалтын явцад тодорхой болно”

8003

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дулааны шугам сүлжээний худгаас 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, дулааны шугам сүлжээний худагт нэр, хаяг тодорхойгүй, 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү” гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг өчигдөр 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагчид 14:04 цагт очиж, 30 минут ажиллан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ нь долоо хоногийн дотор дулааны шугамаас цогцос олдсон гурав дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн долоо хоногийн ЛхагваНям гарагуудад Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс цогцос олдсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад ”Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Ямар учраас дулааны шугамын худаг руу орсон болоод орон, гэргүй байсан эсэх нь шалгалтын явцад тодорхой болно” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих