МОНГОЛ УЛС МАНЬЯАК, ГАЖ ДОНТНУУДАА ХААНА БЭЛДДЭГ ВЭ?…

7996

Аймшигтай алуурчин, дээрэмчин, харгис этгээдийг хөдөө бөглүү газар бэлдэж ирээд цөөвөр чоно мэт олны дунд оруулдаг мэт яриад байх юм. Хүүхдээ алдаг, хүчирхийлдэг гаж донтнууд та бидний дунд байгаа. Тэд яг цагаа хүлээн тэвчээртэйгээр алхаж явдаг тул үргэлж сонор сэрэмжтэй байх учиртай. Гаж донтнуудыг төр засаг бэлддэг. Өлөн зэлмэн амьдрал, архидалт, салалт, ганцаардлаас үүссэн сэтэхүйн эмгэг. Алдарт жүжигчин Энтони Хопкинсийн тоглосон “Улаан луу” кино дээр сэтэхүйн эмгэг аймшигт алуурчин болгодог тухай өгүүлдэг дээ.
Сүүлийн 30 жилд эцэг нь охиноо, хүү нь эхийгээ хүчиндэж нялх балчир үрс зэрэмдэглүүлж байна. Энэ алуурчид эрх барьсан, ийм ёсзүйн доройтолд хүргэсэн улс төрийн намуудын уран бүтээл юм. Та бүхэн улс төржиж шоудалгүйгээр өөрсдийн бүтээсэн нийгэм, залуусаа хар. Тархи нь хөлдсөн залуусыг дуу хөгжмөөр гэсгээхгүй ээ. Архидалтаас үүдсэн удамшил, гэр бүл салалтын золиос, нийгмийг үзэн ядах (Баячуулыг үзэн ядахаас эхэлдэг) үзэн ядалт алуурчин бэлдэж буйг хэзээ ойлгох юм бэ та нар.

Б.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих