Шударгын дүр эсгэгчийг салбараас нь “зайлуулъя”
Ам алдвал барьж болдоггүй гэж нэг сайхан жинтэй үг байдаг даа. Монголчууд хэлсэн ярьсандаа чин шулуун байдаг тул ийнхүү хэлдэг байв. Одоо өгүүлэх зүйл бол Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэж шударгын дүр эсгэсэн нөхрийн толгойлсон салбарт болж буй асуудал.
Ажлаа мэддэггүй хүний салбарт асуудал ундарч байдгийн жишгээр Берлин хотод болсон Монголчуудын асуудал дэлхийн чихийг дэлдийлгэж гадаад амьдарч, ажиллаж байгаа элэг нэгтнүүдээ ч ичихэд хүргээд байна.
“МИАТ-ийн ТУЗ-ийн гишүүд, компанийн зарим удирдлага сар орчмын өмнө Германд болох ОУ-ын хуралд оролцохоор УБ-Берлин чиглэлийн онгоцоор очиж бүгд 5 одтой зочид буудалд буужээ. Тэднийг амралт учир дутагдалтай болж буудалд нь ус алдсан, эд хогшил нь эвдэрсэн гээд асуудлууд гарсан тул буудлын менежер цагдаа дуудсан байдаг. Цагдааг хүлээж байх үед 30 орчим насны залуу элдэв зүйл донгосоод “Бурхан багшид талархаад баршгүй” гэсэн утгатай юм яриад нэг л биш байж. Цагдаа нар ч ирж нөгөө нөхрийг авч яван шалгахад согтуурсан бус мансуурсан байсан” тухай мэдээлэл цацагдав…
Хэдийгээр МИАТ-ийнхэн эл хэргийг нууцсалсан ч даравч дардайж булавч бултайхын үлгэрээр өдгөө нийтэд цагцагдчихлаа. Тэгэхдээ бүр төр түшилцэж буй эрхэм баримттайгаар өгүүлчихлээ.
“Согтуу тэдэн жолоочийг илрүүлжээ… гэх мэдээллийг сонсоод хүний амь нас, амьдрал нь яанаа… гэж боддог. Гэтэл мансуурсан, хар тамхи татсан нисгэгч байна гэхээр бүр ч аймшигтай дүр төрх бууж байна. Гадаад дотоодын өчнөөн хүний амь насыг тээж яваа хэрнээ мансууруулах бодис хэрэглэсэн нь даанч дэндүү даварсан, задарсан, завхарсан үйлдэл. Бараг дэлхийн түүхэнд бичигдэх биз.
Агаарын нисгэгч нарыг ямар мундаг хүнээр бид төсөөлдөг билээ. Гэтэл арчаагүй, шалны алчуурнаас ч дор үүрэгтэй мэт өөрийгөө үнэлдэг ийм этгээдүүд тэнгэрлэг хүмүүсийн эгнээнд орсон байна гэхээр салбарын сайдтай нь холбож үзэхээс өөр юу гэх вэ. Ингэж хэлэхийн учир нь МИАТ гэх том айлд улстөрчид өөрсдийн гар хөлөө шургуулж мэргэжил, албан тушаалыг үнэгүйдүүлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын халаасны хүн гэгдэх МИАТ-ийн дэд захирал Б.Энхбаатар 600 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож булайгаа чирж байв.
Уг нь агаарын тээвэрт аль ч нам эвсэл холбоод нөлөөлж чаддаггүй, мэргэжил мэдлэгтэй, чадварлаг, туршлагатай, хөрш зэргэлдээ улсууддаа ч үнэлэгдсэн тийм агууу нисгэгчидтэй нэгэн ВАНТ улс байсан нь саяхан.
Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед толгойгоороо тоглож байна. Бүтэн сарын өмнө эл хэрэг болсон байхад өнөөдөр дөнгөж жиг жуг хийж байгаа нь ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан цэргүүддээ үг хэлж чадахгүй болтлоо доошоо орсныг нь харуулж буй юм. Иймээс хүний амь нас эрсдээгүй дээр мансуурсан нисгэгчээ аваад үтэр түргэн энэ салбараас явтугай. Таныг эл салбараас үдэх бас нэгэн шалтгаан бол Дарханын автозам. Энэ зам хугацаандаа ашиглалтанд орж чадаагүйн улмаас олон өрх айлын амьдралд эдийн засгийн хүнд дарам учруулсан гэдгийг, мөн танай салбарын Хүннү эйр” компанид ХАБ-ын ажиллагаа алдагдснаас өдгөө 23 настай залуу үхэл амьдралын зааг дээр байгааг ч энэ дашрамд дайя.
Ертөнцийн сонорыг ерөөлгүй үгээр халууцуулсан эл асуудал бүтэн өдрийн турш нийгмийн сэтгэл зүйгээр наадаж байхад байхад МИАТ компанийн зүгээс нэгэн үхээнц мэдэгдэл маягийн юм гаргасан нь өр нь өвдөж, өрц нь хөндүүрлэж буй ард иргэдийн бухимдлыг бас л хүргэв. Тэд “УИХ-ын гишүүн О.Баасанхүү ташаа мэдээлэл тараалаа. Энэ мэдээллийн дагуу МИАТ-ээс албан ёсны мэдэгдэл гаргана.
Нисгэгч нар нислэгт гарахын өмнө шээсний түргэвчилсэн шинжилгээ өгдөг,… гэх зэргээр хэний ч мэдэх зүйлийг ярьж, цаг агаарын байдлаас шалтгаалж нислэг хойшлогдсон байхыг үгүйсгэхгүй” гэх хөгийн, хэдэн үг хэлэв. Уг нь ном журмандаа бол дээрх хар тамгатай өдрүүдийн үйл явдал шат шатныхаа дамжлагаар дамжаад МИАТ ХК-ийн тодорхой албан тушаалтнууд дээр аль эрт архивлагдчихсан байдаг гэж байгаа. Албан ёсны гэх тайлбараа яагаад бүтэн сар болж байхад хийхгүй байсан нь ч хардлага төрүүлж байгаа юм.
Бидний олсон мэдээллээр хар тамхи хэрэглэсэн нь Д.Булганхангай гэх хоёрдугаар нисгэгч бөгөөд түүний аав Ж.Доржнамжил нь “Бойнг-767-300” онгоцны даргаар ажилладаг, эрхэм сайдын ойр дотны хүмүүс бололтой.
URL: