Монголын баялгаар ганцаар баяжигсад буюу З.Номундарийн ашигтай бизнес

Монгол Улсыг хичнээн баян гэдэг билээ. Ганц Оюу толгой, Таван толгой бус,  түүнээс ч дутахгүй их баял­гийг Монголын ард түм­ний ганц хувьд хүрэхгүй иргэн, гэр бүл, компани эзэмш­дэг гэж бодохоор тун харамс­маар.
Тэгвэл энэ удаа бид З.Номундарь гэгч эмэгтэй Мон­гол Улсын байгалийн баял­гийн нэлээд хэсгийг ганцаар эзэмшиж, хагартлаа баяжиж байгаа талаарх мате­риалыг баримтаар өгүү­лэ­хээр зэхлээ.
Өөрөөр хэлбэл З.Номун­дарь гэх бүсгүй Төв, Сүхбаа­тар, Булган, Хөвсгөл, Сэлэн­гэ, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Дунд­говь гэх аймгуудад алт, зэс, жонш, цайр, цагаан тугалга, нүүрс­ний орд газрын зуу зуун лицензийг эзэмшилдээ авч, ихэнхийг нь зарж бор­луул­саар өнөөдрийг хүрсэн бай­на.
Хэр баргийн аавын хүү, ээжийн охины хийж чадах­гүй их ажлыг амжуулж, зуу зуугаар нь ашигт малтмал, уул уурхайн ашиглах, эрж хайх лиценз эзэмшдэг энэ эмэг­тэйн хэн болохыг хүн бүр л сонирхож байгаа бо­лов уу. Харамсалтай нь З.Но­мун­дарь гэх эмэгтэй өөрийгөө ихэд нууцалдаг төдийгүй япон нөхөртэй гэхээс өөр мэ­дээлэл бидэнд олдсонгүй.

Тэгэхдээ бид өнөөдөр З.Номундарь гэгч эмэгтэй Мон­гол Улсын аль нутаг дэвс­гэрт, ямар нэртэй талбайг эзэм­шиж ирсэн талаарх мэ­дээл­лийг хүснэгтээр ний­тэлж буй учраас уншигч та энэ эрхмийн хэн болохыг төвөг­гүйхэн ойлгох биз ээ.
2005-2007 он буюу ли­цен­зийг борооны дараах мөөг шиг олноор нь олгож бай­сан гэх он жилүүдэд ма­най со­нины хуудаст ч баг­тал­ца­хаар­гүй их лицензийг эзэм­шил­дээ авсан З.Номундарь өдгөө ихэнхийг нь зарж бор­луулсан гэх юм билээ. Сураг сонсох нь ээ, ганцхан ширхэг лицензийг 1-10 сая ам.доллараар зарсан байна.
Монголчуудын хувьд нэг сая доллар ч дэндүү их мөн­гө учраас З.Номундарийн мэд­лийн /үнэндээ эх орон, ард түмний маань баялаг/ ли­цензийг гадныхан хуу хам­сан гэх муу мэдээ сон­сог­доно лээ. Тиймээс миний нутгийн га­зар шорооноос бурхан гуй­сан ч бүү өг гэ­сэн өвөг дээдсийнхээ захиа­сыг уландаа гишгэлсэн З.Но­мун­дариас хэн гэдэг гадаад ноёд хичнээн лиценз худалдан авав гэх асуудал хэвлэлийнхэн бид­ний анхаарлыг ихэд та­таж эхэллээ.
Ашигт малтмалын лицен­зийн наймаачин гэдгээрээ ал­дарш­сан З.Номундарь нь  “Ада­масмайнинг” компаниа 2002 оны нэгдүгээр сарын 17-нд байгуулж байжээ.
Уул уурхай, барилга угс­ралт, аялал жуулчлал, авто тээвэр, тээвэр зууч, агаа­рын тээ­вэр, орчуулгын тов­чоо, үнэт цаас зэрэг олон чиг­лэ­лээр үйл ажиллагаа явуул­даг “Ада­масмайнинг” компани Ху­дал­даа аж үйлдвэрийн тан­химын нэрэмжит шилдэг 100 аж ахуйн нэгжийн шаг­на­лыг ч хүртэж явсан бай­на.
Гэх­дээ түүний бизне­сийн гол ажил уул уур­хай, барилгын салбарт төв­лөрч ирсэн нь ойл­гомж­той.  АМГ-аас яаж ий­гээд авсан лицензүүдээ өө­рөө ашиг­ла­хаасаа гадна гад­ныханд зарж, борлуулж, дундаас нь ашиг олдог тэрбээр элс, хайрга зэрэг байгалийн гаралтай ба­рилгын материалыг шахаж, боломжийн хэмжээнд ашиг олдог гэх нь бий.
Мэдээж З.Номундарь гэх хэний ч үл таних энэ бүсгүй хичнээн төгрөгийн ашигтай, ямар бизнес эрхэлж байгаа нь бидэнд сонин биш бо­ловч Монгол Улсын газар ну­таг, байгалийн баялгийн ихэн­хийг нийгмийн нэгхэн хувьд хүрэхгүй эдгээр хү­мүүс ганцаар, аминчлан хүр­тэж болж байна уу гэдэг асууд­лыг хөндөх нь чухал байв. Ганцаар идэж, баяжих мө­рөө­рөө баяжихгүй, эх ор­ноо гадныханд их мөнгөөр ху­далдаж байгаа нь бас л ан­хаарал татахуйц ха­рам­сал­тай сэдэв билээ.
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөдөр Мон­голын газар нутаг Монгол Ул­сын иргэнийх байж бол­но, маргааш харахад гадны иргэдийнх болчих вий дээ. Тэгвэл Монгол Улс хэлэл­цээ­рийн ширээний ард суухдаа өөрийнхөө өмчийг гуйсан маягаар асуудалд ханддаг болно шүү дээ” гэж байв.
Ирээдүйд биш өнөөдөр ч гэсэн Монгол Улсын Засгийн газар өөрийн өмчөө гуйсан мая­гаар хэлэлцээрийн ши­рээний ард сууж буйг нуух аргагүй. Энэ бүхэнд З.Но­мундарь нарын эх орноо гэх сэтгэлгүй, цөөнх бүлэг ихэд нөлөөлж байгааг ард түмэн анзаарч л яваа биз ээ.
Бид дараа дараагийн ду­гаартаа Монголын бай­га­лийн баялгийг хэдхэн тооны хү­мүүс, хэрхэн эзэмшдэг та­лаар баримттайгаар хөндөх бол­но.
УИХ-ын гишүүдээс ава­хуу­лаад аймгийн Засаг даргаа хүр­тэл баялгийн эзнээр суусан тухай ичгүүргүй түү­хүүдийг “Өглөөний сонин” л өгүүлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих