Өвлүүлсэн хөрөнгө үрэгдэж барагдана…
Өвлүүлсэн хөрөнгө үрэгдэж барагдана
Үлдээсэн нэр л үрийг чинь дагана
Дамжуулсан бэл шавхагдаж дуусна
Дархалсан алдар л удмыг чинь өргөнө
Түмэнд гэмгүй дэмтэй явбал
Түүний хариу үржиж ирнэ
Олондоо хүндтэй сайхан явбал
Орчлон чамд алгаа дэлгэнэ
Гар тавиухан бусдыг баярлуулахад
Газар дэлхий ч дарвин баясана
Олзны дээж нь чам дээр асгарч
Орлого ашиг ч савнаасаа халина
Алив хүмүүст тустай явбал
Ажил үйлс чинь санаснаар бүтнэ
Эргээд уулзах нүүртэй явбал
Эр хүн чиний зам тэгширнэ
Хөрсөнд бид шингэдэгээс хойш
Хөдлөж байхдаа л талархал хүлээ
Хамгийн сүүлд дурсах хүн чинь
Халуун сэтгэлээр мишээж байг
Хойчоо бодолгүй олныг хохироовол
Хорсол хилэн сүүдэр шиг дагана
Өнгөнд сохорч олныг хорловол
Өстны хонзон сүүл шиг мөшгинө
Б.МӨНХ-ОРГИЛ
2019.12.05-нд
URL: