Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайд А.Баттөр гэж хэн бэ?
Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт нэгэн Элчин сайд шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй.
Энэхүү мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон хүн нь Монголоос Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр аж
Тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм.
Тэрбээр саяхан Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьж, АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа гэж аж.
Тэгвэл мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй А.Баттөр гэж хэн бэ?
А.Баттөр нь Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Гадаад дотоодод ажиллаж, амьдарч байсан түүний хувьд МоАХ-ны нэр дээр Батлан хамгаалах яамны дэд сайдын суудал авч байсан байна. Эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд Статистикч, эдийн засагч мэргэжилтэй. Европын Стратеги, олон улсын харилцааны төв, Брюссель, Викторийн Их Сургууль Веллингтон, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Москва зэргийг тус тус төгсжээ. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэ аж.
У.Мандах
URL: