Реппер Gee-гийн том ам
Реппер Gее уг нь сэтгүүлч мэрэгжилтэй. Гэвч энэ залууг хүмүүс дуучин л гэж мэдэхээс биш сэтгүүлч гэж төдийлөн мэддэггүй. Харин тэрбээр өөрийгөө “Би урлагийн хүн биш. Сэтгүүлчийн ажлаа л хийж яваа хүн. Би өөрийнхөө үзэл бодлыг хэлье гэсэн үгийг хөгжим дээр буулгаад түмэнд хүргэж байна. Энэ бол сэтгүүлчийн ажил. Би аялгуулж дуулдаггүй, яруу найрагчаас үг авдаггүй. Мөн хэзээ ч урилгаар энд тэнд очиж дуулж, халтуур хийдэггүй. Бас захиалгаар дуу бичдэггүй. Ер нь мөнгө гэдэг чинь Чингэсийн зурагтай цаас л шүү дээ” хэмээн томорчээ. Түүний энэ үгийг сонссон олон хүн реппер залуутай хамтран ажиллахаас, бас түүнд мөнгө төлөхөөс татгалзаж байгаа гэнэ.
URL: