Шинэ нисэх буудлыг “Чингис хаан” гэж нэрлэхээр болсон байна

olloo_mn_1535958362_nisehТөв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын нэрийг “Чингис хаан” гэж нэрлэхээр болжээ. Шинэ нисэх буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. Агаарын 21 хөлгийн зогсоолтой аж.

Одоогоор нисэх буудлын үндсэн барилга бэлэн болоод байгаа. Барилгын хувьд шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарцтай.

Нэг бүр нь 2,000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисэж болохгүй анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна.

Улаанбаатар хотод олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар 2008 оноос анх судалгаа хийж, 2013 оноос Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих