Н.Батсуурь аварга түрүүлж 500 мянган юань хүртлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс” тэмцээн 12 дугаар сарын 21-нд болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт шалгарсан байна.
Анх удаа зохион байгуулсан тус барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцжээ. Монгол Улсаас аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх Өвөрмонголын дэвжээн дээр хүчээ сорьсон байна.Тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг 500 мянган юань буюу 200 орчим сая төгрөгөөр урамшуулав.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мундаг мэдрэмжтэй аварга даа АМЖИЛТ
ÿþ<
Thank you, Plenty of forum posts.
Regards, I like it!
ÿþ<