Нүүрс 3.50 сая тонноор өсөж, алт 4.4 тонноор буурчээ
Уул уурхай, аж үйлдвэрийн салбараас улсын төсөвт оруулсан орлого 2.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс:
- Нүүрс 1.1 их наяд төгрөг,
- Зэс 981.7 тэрбум төгрөг,
- Алт 112.5 тэрбум төгрөг,
- цайр 65.2 тэрбум төгрөг,
- төмөр 24.5 тэрбум төгрөг,
- жонш 29.9 тэрбум төгрөг,
- бусад орлого 69.5 тэрбум төгрөг.
Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр:
- 47.87 сая.тн нүүрс,
- 1.17сая.тн зэсийн баяжмал,
- 14.84 тн алт,
- 4.79 мян.тн молибдений баяжмал,
- 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр,
- 42 мян.тн хайлуур жоншны баяжмал,
- 8.11 сая.тн төмрийн хүдэр,
- 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал,
- 76.0 мян.тн цайрын баяжмал,
- 6.32 сая.баррель газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрс 3.50 сая.тн буюу 7.9 хувь, төмрийн хүдэр 2.20 сая.тн буюу 37.4 хувь, хайлуур жоншны хүдэр 33.2 мян.тн буюу 33.8 хувь, газрын тос 539.8 мян.баррель буюу 9.3 хувиар тус тус өссөн байна.
Харин зэсийн баяжмал 33.2 мян.тн буюу 2.8 хувь, алт 4.4 тн буюу 22.9 хувь, молибдений баяжмал 266.5 тн буюу 5.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 94.5 мян.тн буюу 3 хувь, хайлуур жоншны баяжмал 25.9 мян.тн буюу 38.1 хувь, цайрын баяжмал 1.8 мян.тн буюу 2.3 хувиар тус тус буурсан талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
URL: