Дорноговьд 500 гаруй ногтруу толгой, далавч нь тасарсан байдалтай үхжээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумд энэ сарын эхээр 500 гаруй ногтруу шувуу үл мэдэгдэх шалтгаанаар, бөөнөөр үхсэн байна. Нутгийн иргэдийн хэлж буйгаар, шувууд толгой, далавч нь тасарсан байдалтай түгээмэл олдсон агаад, усанд хордсон, мэрэгч амьтдыг устгах хортой буудай идсэн гэх мэт ондоо таамаглалуудыг дэвшүүлж байгаа аж. Харин холбогдох байгууллагуудын зүгээс ямар нэг албаны тайлбар өгөөгүй байна.
Даланжаргалан сумд зуншлага оройтон ногтруу идээшилдэг нэг нас буурцагт ургамал ихээр ургах болсноос үүдэн хэдэн мянган ногтруу нутаглах болсон тухай оршин суугчид ярьж буй. Шувууд хаа сайгүй биш, 5-6 километрийн радиуст бөөнөөр үхсэн учир хордсон гэх таамаглалыг мэргэжлийн хүмүүс няцааж байна. Толгой, далавч тасарсан байгаа нь ямар нэг хүчтэй зүйлтэй мөргөлдсөн гэдгийн баталгаа бөгөөд, өндөр хүчдэлийн шугамуудад шувууны өд сөд наалдаж үлдсэн байсан гэдгийг тэд хэлж байгаа юм.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Eguur.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bugd shono nisej bgaad tsahilgaan utsand tsohiuljee