“Ахиц гарахгүй бол ахин жагсана”

abd7d12bafff5d19f090b9a33bcb60d4bc5529bdИрэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид өчигдөр /2019.12.09/ жагсаал зохион байгуулсан.

Жагсагчид таван өдрийн турш эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах тухай мэдэгдээд байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу жагсаалыг хоёр хоног завсарлуулахаар болжээ.

Энэ тухай жагсагч Б.Цэгмэд “НДШ, Автозамын татвар 5 дахин нэмэгдсэнийг, шатахууны үнэ чанарын асуудлыг эргэж харахаар болсон тул хоёр хоног жагсаалаа түр зогсоож байна. Хоёр хоног ямар нэг ахиц гарахгүй бол дахиж жагсана” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих