Пентагон Ойрхи Дорнод руу цэрэг илгээхгүй
АНУ-ын Засгийн газар Ойрхи Дорнод руу нэмж 14 мянган цэрэг, 10 хөлөг онгоц болон бусад багийг Ирантай тэмцэхээр илгээнэ гэж үзэж байсан гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн. Харин Пентагоны зүгээс энэ мэдээллийг нь үгүйсгэсэн байна. Тодруулбал, энэ сонин нийтэлсэн нэг материалдаа ерөнхийлөгч Доналд Трамп энэ сард цэрэг илгээх талаар шийдвэр гаргана гэж найдаж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан дурдсан юм. Мөн энэ нь өнгөрсөн тавдугаар сард Ойрхи Дорнодод очсон цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж бичжээ. Харин энэ нийтлэл гарсны дараа Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Алисса Фара буруу мэдээлэл байна гэж мэдэгдсэн байна. АНУ Ирантай тэмцэхийн тулд дээрх хэмжээний цэргийг Ойрхи Дорнод руу илгээхгүй гэж твиттертээ бичжээ. Энэ мөргөлдөөн нь өнгөрсөн есдүгээр сард Вашингтон, Тегеран усан онгоцны олон осол, пуужин, дроноор Саудын Арабын байгууламжийг довтолсны дараа гарсан юм. АНУ Персийн булан дахь цэргийнхээ хүчийг зузаатгасан бөгөөд Иранд тавьсан эдийн засгийн хоригоо нэмснээр энэ бүс нутгийг хамарсан зөрчилдөөн дордсон аж.
Эх сурвалж: www.polit.mn
URL: