МАН: Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хүлээн авах боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн, хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд санал нэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хуульд дөрвөн асуудлаар хориг тавьсан бөгөөд МАН-ын бүлгээс нэг асуудал буюу нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
URL: