Эрх чөлөө ба Оюун санааны шорон
Явах эрх чөлөө үйл ажиллагааны эрх чөлөө,санхүүгийн эрх чөлөө
Бодох эрх чөлөө гээд хувааж болох байх.
Хөдөлгөөний Эрх чөлөө хүссэн газар луугаа явах хөдлөх эрх чөлөөг аваад үзье,Сул орон зай газар нутаг их байж л ийм эрх чөлөө үүснэ,тэгэхээр бид нарт хөдөлгөөний эрх чөлөө байна,гэж дүгнэж болохоор байна.
Үйл ажиллагааны эрх чөлөөг аваад үзье
Хүссэн сургуульдаа явах,хүссэн зүйлээ сурах,хүссэн ажлаа хийх,хүссэн бизнесээ эрхлэх,хүссэн байраа авах зэрэгт.Санхүү яригдана,тэгэхээр ядуу хүнд бол үнэндээ сонголтын эрх чөлөө байдаггүй. Ард түмэн ядуу байна,гэдэг бол ард түмэн эрх чөлөөгүй байна л гэсэн үг.бид санхүүгийн эрх чөлөөгүй учраас үйл ажиллагааны Эрх чөлөө хязгаарлагдмал гэж ойлгож болно.
Бодлын эрх чөлөөг ярья.
Мөн адил хүссэн болгоноо бодох, хэн нэгний хэлсэн үнэн худал нь бүү мэд мэдээнд хууртахгүй байх, мухар сүсэгт автахгүй байх. Хүний хэлснийг зөв бурууг нь дүгнэхэд их хэмжээний мэдлэг мэдээлэл боловсрол, шинжлэх ухаан хэрэгтэй. энэ нь байхгүй бол амархан хууртана. молигдуулна. ард түмнээрээ мунхарна.
Оюутолгой. дээр хэдэн шар толгойт ууд ирээд,бид нарыг молиго үмхүүлээд л хуурчхаж байна шдээ. Энэ чинь бидний оюун санааны хийгээд бодлын эрх чөлөөгүй, мэдлэггүй, эрдэм чадалгүй хулгайч зан нь давамгайлж байгааг л харуулж байгаа зүйл.Оюун санааны эрх чөлөөнд хүрэхийн тулд их уншиж, мэдэж, сурах л хэрэгтэй байх.Сүүлийн 30жил оюун санааны эрх чөлөөгүй амьдарсан, Ер нь эрх чөлөө бол хариуцлага. Улс төрчдийн хувьд бол ард иргэдээ ядуу байлгана гэдэг ард иргэдээ боолчилж байгаатай агаар нэг үйлдэл.
Яагаад бид оюун санааны шоронд орчихсон юм бэ? Хэтэрхий туйлширдаг би гэсэн үзэл нь өөрөө,яван явсаар өнөөдрийн энэ хайрцаглагдамал байдалд орчихсон,30жил ард түмнийг мунхруулж хуурч мэхэлж доройтуулсан.30жил тархийг нь угааж,30жил энэ нийгмийг,бүхэлд нь доройтуулсан юм чинь бид оюун санааны эрх чөлөөнд яаж хүрэх юм.30жил боловсролын системийг нь шороотой хутгаж,Залуус бидний ирээдүйг хулгай хийсэн байхад,яаж Оюун санааны тэлэлтийг ярих юм бэ.харамсалтай нь эцсийн дүнд бид өөрсдөө буруутай.
Өндөр бат бэх бетонон ханатай,тог цахилгаантай,цайз хэрмэн Шоронг/шорон гэнэ,(аа )гэхдээ жинхэнэ шорон чинь,Таны толгой дотор байна. Оюун санааны шорон.Цаг хугацаагүйгээр өөрсдийгөө шоронд хорьж,Эрх чөлөөний хомстолд орсноо мэдээгүй л явж байна.Ирээдүйгээ хэдхэн олигархид,хулгайлуулсан хэдхэн төгрөгөөс,Эх орноо оюун санаагаа худалдана гэдэг бол,бид өөрсдөө оюун санааны шоронд байгааг л харуулж байгаа хэлбэр шүү дээ.Монголчууд өнөөдөр болж бүтэхгүй байгаа талаар л яриад байдаг,яагаад болохгүй байна.
Үндэс нь хаана байна,гэхээр улстөрлүүгээ л ордог,чин үнэндээ бидний өөрсдийн хийсэн гай,бидний өөрсдийн сонгосон сонголт.Монголчууд,Оюун санаагаа 20.000 төгрөгөөр худалдсан,ард түмэн шүү дээ.Оюун санааны хувьд маш баригдмал байгааг л оюун санааны шорон гээд байгаа юм,Мэдээж бид худалдсан нь үнэн,худалдаж авсан нөхөд бол,чамайг намайг эргэж харна гэж үү,хэзээ ч үгүй,Тийм юм байдаггүй юм.тиймд та би,бид,буруутай.одоо шүүмжилж суухийн оронд өөрсдийнхөө дотор луу өнгийгөөд хар,задгай сэтгэж бодох л хэрэгтэй.Өнөөдрийн 20 цаасаа бодох юм бол тэгээд мөхөл рүүгээ явахад бэлд.
Бид бол Эрх чөлөөгүй ард түмэн.Б.Бямба.
URL: