Нислэгийн шинэ чиглэл нээгдэнэ

ОХУ-ын “Международный Аэропорт Иркутск” компани 2011 оны хавраас эхлэн Эрхүүг Европтой холбосон анхны ”Эрхүү-Мюнхен”-ий чиглэлийн нислэг хийж эхэлсэн юм.

Цаашид нислэгийнхээ хүрээг өргөжүүлэн Эрхүү хотод Монголын нислэгүүдийг татах үүднээс Улаанбаатараас Мюнхен рүү нисэх зорчигчдыг хүлээж авах асуудлыг судалж байна. Олзуурхууштай нь манай иргэд Монголоос Герман руу, Германаас Монгол руу нисэхдээ ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх виз авах шаардлагагүй болж байна.

Нислэгийн шинэ чиглэлийг нэвтрүүлэхийн тулд ОХУ-ын Саха улсын “Якутия” болон Монголын “Аэро Монгол” агаарын тээврийн компаниуд, Мюнхен, Улаанбаатарын олон улсын нисэх буудлын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байна. Нислэгийн хуваарьт ирэх зунаас өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

А.Огторгуймаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих