Яндан зуухны аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна
Нийслэлийн онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24 дуудлага ирсэн байна.
Гарч байгаа гал түймрийн шалтгаан нөхцлийг авч үзэхэд цахилгаан утасны холболт буруу хийгдсэн, үнс нурам ил задгай асгасан, яндан зуухны төөнөлтөөс үүссэн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлж байна. Онцгой байдлынхан дуудлага тус бүр дээр шуурхай ажиллан, зохих арга хэмжээг авч, галыг унтраажээ.
Цаашид хүйтний эрч улам чангарах тул гэр хорооллын айл өрхүүд яндан зуухны аюулгүй ажиллагааг сайтар хангаж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
М.Жаргал
URL: