Гэртээ дүүтэйгээ хамт цоожтой байсан ДӨРВӨН настай хүүхэд ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

pjh6q-ХҮҮХЭД ГЭРТЭЭ ХОЁР НАСТАЙ ДҮҮГИЙН ХАМТ БАЙСАН БА ХҮНДЭВТЭР ГЭМТСЭН ГЭВ-

Иргэн та бага насны хүүхдийг гэрт нь цоожлон үлдээхээс зайлхийх шаардлагатай. Учир нь бага насны хүүхэд хараа хяналтгүй гэртээ удаан хугацаагаар байснаас болж эрсдэлтэй алхам өөрийн мэдэлгүй хийж амь нас эрүүл мэндээрээ хохирдог.

Бага насны хүүхдийг асран хамгаалж эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх нь аав, ээжийн хуулийн өмнө болон хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг билээ. Нэг л хором хүүхдийг үл хайхарснаас болж бага насны хүүхэл аюул эрслийг тооцоолон бодох чадваргүй байдаг тул гэмтэж бэртэх нь их байдаг.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гэртээ цоожтой үлдсэн дөрвөн настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч гэмтсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Увс аймгийн Түрэг сумын нутагт оршин суух нэгэн айлд хоёр болон дөрвөн настай хүүхдүүд гэртээ цоожтой үлдсэн байжээ.

Улмаар ах нь болох дөрвөн настай эрэгтэй дүүтэйгээ тоглож байгаад хоёр давхраас үсэрч гэмтсэн байна. Энэ үеэр гэрт нь хүн байгаагүй бөгөөд оршин суугчид цагдаад дуудлага өгчээ.
Тухайн дөрвөн настай хүүхэд гэртээ дүүгийн хамтаар удаан байсан гэх бөгөөд хоёр давхраас унаж хүндэвтэр бэртсэн байна.  Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт материалжуулан шалгаж эхэлсэн аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд та бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, гэрт нь болон өөр бусад газруудад ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн хаалга болон цонх халуун тогоо зэрэг хүүхдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болохуйц зүйлсийг байнга шалгаж аюулгүй эсэхийг нь нягтлан шалгаж байх нь зүйтэй.

Хэрэв та өөрийн хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд байлгасны улмаас бага насны хүүхдийн эрүүл мэнд амь насанд аюул учирсан бол хуулиар торгох болон хорих ялтай байдаг. Хүүхдийн дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах санамсар болгоомжгүй болон мэдсээр байж аюултай нөхцөлд үлдээх нь гэмт хэрэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих