“Universe best songs 2012″ -ийг “Киви”-гийн Ука, “Гурван Охин”-ы Ану, Соло нар шүүхээр болсонд оролцогчид нь дургүйцэж байна


“UBS” телевиз  “Universe best songs” тэмцээнийг дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байна.

Нэвтрүүлэгт нийт 756 хүн бүртгүүлсэн агаад нэгдүгээр шатны шалгаруулалт 2 сарын 10-наас нэвтрүүлэг болж үзэгчдийн хүртээл болох аж.

Энэ удаагийн наадмын  үндсэн шүүгчээр  ОХУ, Буриадын  “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү,  МУГЗ, “Инээмсэглэл” хамтлагийн Б.Долгион,  дууны найруулагч Рагу нар ажиллах юм.

Мөн ажиглагч шүүгчээр “Киви” хамтлагийн ахлагч, дуучин СТА  З.Ука, “Гурван охин” хамтлагийн дуучин Соло, Ану нар ажиллахаар болсон байна.

Энэ нь зарим оролцогчдод таалагдахгүй байгаа агаад ” Дуулж чаддаггүй, дуу зохиож ч чаддаггүй хүмүүсээр шүүлгэхгүй” гэсэн гомдол, санал гаргасан үзэгч хүртэл гараад буй гэнэ.

“Universe-Best Songs-2012″ наадмын Гран При шагналтан  таван сая төгрөг, дэлхийн од дуучны концертыг гадаадын улс оронд очиж үзэх аялал, БНСУ-ын Конгжу урлагийн их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болох юм.

Б.Энхчимэг


URL:

Сэтгэгдэл бичих