АНУ руу зугтсан шүүгч С.Төмөрбат саатуулагджээ

01-1-1Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг  Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой хүмүүсийн нэгд тооцогдон АТГ-т шалгагдаж байсныг хуулийн байгууллагууд нотолж байсан.

Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан 6 сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хүмүүстэй Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, цаашаа АНУ-руу гарсан байдаг. Улсын хилийг их хэмжээний бэлэн мөнгөтэй давсан хэмээн яригдаж байсан С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд, Л.Бямбаа шүүгч Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдон Ганцхудагт хоригдож байхдаа нас барсан юм.

Өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр дагалдан явсан УЕП Б.Жаргалсайхан С.Төмөрбатыг саатуулах асуудлаар тус улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна хэмээн мэдэгдэж байсан. Харин эх сурвалжууд АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг саатуулсан. АТГ-ын тусгай баг түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болсон гэж мэдээлж эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих