МАН-ын бүлэг Монголбанкны ерөнхийлөгчид хэнийг дэмжив
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцлээ.
Улмаар бүлэг Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн тул өнөөдөр холбогдох байнгын хороод хэлэлцэж томилоно.
Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоонд дэмжигдсэн Б.Лхагвасүрэнг нь
1989-Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажилласан жил:
- 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
- 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
- 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
- 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
- 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
- 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
- 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
URL: