800 Хятад иргэдийн зарч Ө.Энхтүвшингээ зайлуулаач У.Хүрэлсүх ээ!!!
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүдийн чөлөөт бүст “Цахим казино” байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 800 хятад иргэн оруулж ирсэн” хэмээн палхийтэл хэлж орхилоо. Тэрээр энэ мэдээллээ хууль хяналтын байгууллага болон өндөр түвшнээс авсан гэдгээ ч нуусангүй. Шадар сайд Ө.Энхтүвшинг “Чөлөөт бүсийн хууль батлуулах гээд чичирч байгааг хараад “Бас хөөрхий төсөвт таван цаас нэмэрлэх төрд ажил хийх гээд нүүрээ улалзуулж байна шүү” гэх ухааны зүйл бодож байснийг яана. Олон улс төрчөөс Ө.Энхтүвшин бүтэхгүй ээ, ашигтай урвадаг, шарвадаг, албан тушаалын төлөө авгайгаа ч хаях этгээд гэхийг сонсож байлаа. Т.Аюурсайхан “Ж.Эрдэнэбатын Засгийг газрыг огцруулах хурал дээр “Надад албан тушаал өгөхгүй бол кнопоо дарахгүй” гэсэн талаар нь ярьж байв. Наанаа бурханлиг, цаанаа чөтгөрлөг ийм “юм”-аас төр салмаар байгаа юм. Нэгэн цагт казино байгуулна хэмээн авлига авсан Д.Баттулга, С.Батчулуун, Д.Энхбаатар буруудаж билээ. Яг адилхан үйлдэл. Ийм заваан зүйлд орооцолдсон Ө.Энхтүвшин гэдэг улс төрийн өөх ч биш булчирхай ч биш “юм”-наасаа У.Хүрэлсүх салчихвал төр цэвэршинэ дээ. Хэний ч зарц боол хийхэд бэлэн Ө.Энхтүвшинд ёсзүй, ичиж зовох булчирхай байхгүй гэдэг нь тодорхой учраас чихдэж гаргахаас нааш хөдлөхгүй нэгэн бөлгөө…
URL: