Дуучин Эгшиглэн BX-ийг “мурьжээ”

Залуу дуучин Эгшиглэнг архи дарснаас үүдэлтэй хэл ам үргэлж дагадаг. Мөн тэрээр тун хэнэггүй гэгддэг бөгөөд сурсан занг сураар боож болдоггүй бололтой. Дуучин  бүсгүй  BX-ийн “Who is BX” тоглолтод оролцож, “100 хувь” дуугаа хамтран дуулах ёстой байсан ч ирсэнгүй. Шалтгааныг нь төрсөн өдрийн эзэн өөрөө ч мэдэж чадаагүй бөгөөд BX энэхүү эвгүй байдлаас тун овжноор гарч чадсан. Тодруулбал үзэгчдийн дундаас Эгшиглэнг орлох өөртөө 100 хувь итгэлтэй  СУИС-ийн оюутан Т.Цогсогмааг тайзнаа урьж хамтран дуулсныг үзэгчид халуун дулаанаар хүлээн авсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих