Монголчууд Их дуулгыг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэлтэй үргэлжлүүлж байна

Монголын жүдогийн тамирчид Парист болж буй  “Их дуулга” тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна.

Нийт дөрвөн медаль аваад  байгаа бөгөөд   эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир Германы бөхийг цэвэр ялж, аварга боллоо. Өрсөлдөгчдөө дандаа цэвэр ялж аваргалж байгаа С.Ням-Очир мэргэжилтнүүдийг гайхшрууллаа.  Медаль авсан тамирчдаа танилцуулахад ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин 52 кг барилдсан М.Бундмаа  мөнгө, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөх, “Оюутолгой” компанийн элч тамирчин 66 кг барилдсан Х.Цагаанбаатар, “Женко” группын тамирчин 48 кг барилдсан М.Уранцэцэг  нар хүрэл  медаль хүртлээ.


URL:

Сэтгэгдэл бичих