Ч.Хүрэлбаатар: АМНАТ-ийн орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгөөр тасалдаж байна
ҮХЦ-ээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна гэж Сангийн сайд хэлж байгаа. Тиймээс УИХ АМНАТ-ийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ.
Харин ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан орлого тасалдаад байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна” хэмээжээ.
URL: