MCS-ын Оджаргал Элбэгдоржоор гоёв

Саяхан л өөрсдийгөө “Үндэсний хөрөнгөтнүүд” хэмээн рекламдаж байсан “MCS”-ыг Хятадын 75 хувийн хөрөнгө оруулалттай, хятад эзэн, монгол барлагтай компани гэдгийг Х.Баттулга сайд  Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлын индэр дээрээс мэдэгдэж, шуугиан тариад байгаа. Хамгийн гол нь тус компани “Энержи Ресурс”-ийн нэрээр Монголын төртэй 70 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж, татварын хөнгөлөлт эдлэж, дархан эрх тогтоохоор Засгийн газрыг шахаанд оруулаад байгааг Х.Баттулга илчилсэн. Тэгвэл түүний энэ яриаг дарах, бас өөрсдийгөө рекламдах, тогтвортой байдлын гэрээгээ баталгаажуулж авахаар “MCS”-ынхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг нүүрсний уурхайдаа урьсан байх юм. Зөвхөн агаарын бохирдол бууруулах гэсэн ганцхан үгээр халхавч хийж, төрөөс 42 сая ам доллар авч идчихээд байгаа тус компанийн урилгыг Ц.Элбэгдорж ч гэсэн эрээлж, цээрлэлгүй хүлээж авлаа.  Нэр хүнд нь шавартай хутгалдаад байгаа “MCS”-ын захирал Д.Оджаргалыг Ц.Элбэгдорж баахан магтаж, рекламдаж яваад ирэв. Харин олон хүн “MCS”-ын Оджаргал Ц.Элбэгдоржийн сонгуульд мөнгө өгнө. Ц.Элбэгдорж хятадуудтай нийлсэн бизнесменүүдийн үнэгэн залинд автаж байна” хэмээн бухимдаж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих