“Худалч гишүүн”

7162

Нутгийн эгч З.Нарантуяа гишүүнийг би удаан ажиглалаа. Олон ч удаа нас тогтсон эмэгтэй хүн гэхэд нүд цавчихгүй худлаа ярихыг нь ч сонслоо үзлээ. Завханчууд үнэхээр энэ хатагтайд итгэдэг юм билээ? Мэдэхгүй хүнд үнэхээр мэдлэгтэй хүн шиг харагддаг юм шиг. Мэддэг хүнд ичиж үхмээр мэдэмхийрэгч. Эсвэл худалч

Тэрбээр, “Энэ Засгийн газар маш баян. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларлаа. 2016 оны 6 дугаар сард ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2550 төгрөг болж өссөн.
Гэтэл 2016 оны 3-р сард аль хэзээний долларын ханш 2050 дөхөж ирсэн байсан. Тухайн оны 4-р сард Сайханбилгийн ЗГ 1 тэрбум долларын өндөр хүүтэй бондын өр тавьж сонгуулийн өмнө зах зээлд нийлүүлж долларын ханшийг 100 төгрөгөөр түр буулгасан.
Мөн их хэмжээний мөнгө хиймлээр хэвлэж зах зээлд нийлүүлж байв.
Миний бие тэр үед Сайханбилэгийн ЗГ-г ЭТТ хувьцааг худалдаж авах гэж мөнгө хэвлэж байгааг эсэргүүцэж уг үйлдлээс болж 2016 оны 8-р сараас эхлэн долларын ханш өсөж 2500 хүрэх тухай MNC болон ТВ9-р мэдэгдэж байсан өссөн. Тэр өсөлтийг та болон таны намынхан хийсэн. 2012-2016 оны хооронд таны журмын нөхдүүд 1130төг бсан долларын ханшийг 2500 болгож чадсан.

Та нар 2016 онд 23 тэрбум долларын өртэй улс энэ засагт үлдээчихээд яаж баян ЗГ гэж амнаас чинь үг гарч чадаж байнаа. Ичдэггүй юм уу?

Сүүлд банкууд доороо элдэв аж ахуйн нэгж болон хадгаламж зээлийн хоршоо ажиллуулж болохгүй тухай 2017 онд УИХ-р хэлэлцэж байхад бас л эсэргүүцэж байв. Өнгөрсөн хугацаанд дампуурсан бүх банкны эзэд хадгаламж эзэмшигчдийнхээ активийг өөрийн танил тал ах дүүх найз нөхөд улс төрчид, улс төрийн нам, өөрийнхөө хувийн компанид зээл өгч улмаар дампуурсан байдаг.

Төрийн банкны удирдлага хийж явсан энэ хатагтай ард түмэнд найр наадам, идээ будаагаар мөхөөлдөс долоолгож баярлуулах нь маш их таалагдах авч цаагуураа хорон үг, хорлон үйлдэл хийж явдаг нь жигшүүртэй.
АН-с Нарантуяа, МАН-с Оюунхорол гишүүдийг Завхан аймгийн ирээдүйд гялайж гялтайх юу наасныг одоо хүртэл ойлгодоггүй юм. Ер нь манай аймгаас сонгогдсон гишүүд нийгмийн болон хүний хөгжлөөр хамгийх адагт авааччихаад вагон вагоноор нь Солонгост барлагийн ажил зөөлгөхөөр ачиж байгаад үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. 2 ерөнхийлөгч 1 хүргэн ерөнхийлөгчтэй аймагшдээ базарваань.

Бүхнийг цаг хугацаа харуулна.

Ард түмэн тэнэг бишшүү…

Үнэхээр тэвчсэнгүй… биччихлээ. Нутгийн ах дүүс уучлаарай.

Уул уурхайн мэргэшсэн инженер Эдийн засагч П.Өлзийнаран


URL:

Нэр: zochin Огноо: 16 November 2019

bi bas yriag ni sonsdog. ene 76 dotor arai gaiguin yum bolov u.Namtariig ni harsan Turiin bankand l lav ajillaagim bilee.USD hanhs ene nuhurt ymar hamaa bhav Bayartsaihanii asuudal bizde.

Нэр: Anonymous Огноо: 8 March 2020

таалагддаггүй. уучлаарай

Сэтгэгдэл бичих