Гэмт этгээд эхнэрийг нь сүрдүүлж, нөхрийг нь бууджээ
Бууны суманд өртөж, бие эрхтнээрээ хохирсон Батбаатарыг яаралтай мэс засалд оруулж, бөөрний судлыг нь залгасан байна. Сум түүний бөөрний судсыг тас буудсан учир их хэмжээний цус алдсан аж. Эл хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн банкнаас дээрэм хийх зорилготой орсон хэмээн эх сурвалж хэлж байна. Хэрэгтэн тохой хэрийн урттай бууг биедээ нуун орж, шууд “Хаан” банкны эрхлэгчийн өрөө рүү нэвтэрсэн байна. Ингээд эрхлэгчийн өрөөний хаалгыг түгжиж “Наад банк чинь удахгүй дампуурах гэж байгааг та нар мэдэж байна уу” хэмээн сүрдүүлсэн байна. Энэ үед банкны эрхлэгчийн нөхөр эхнэрээ хүлээгээд үүдэнд нь сууж байжээ. Түүний эхнэр тусламж дуудах үед нөхөр нь өрөө рүү нь орох гэсэн боловч хаалга нь түгжээтэй байсан тул нэмэлт тусламж дуудаад хаалгыг нь мөрлөн ороход гэмт этгээд хэвлийн тус газар нь тулган буудсан аж.
URL: