Хятад улсын иргэн жонш олборлож байгаад шороонд дарагдаж нас баржээ

7001

БНХАУ-ын иргэн жонш олборлох явцдаа шороонд дарагдаж нас баржээ. Тодруулбал Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өчигдөр /2019.11.06/ 14.40 цагийн орчимд жонш олборлох зөвшөөрөлтэй “Хантайвшир” ХХК-ийн талбайд БНХАУ-ын иргэн 52 настай Ж шороонд дарагдаж нас барсан байна.

Хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих